Дархан- Уул аймгийн ОД цогцолбор сургуулийн Байгалийн ухааны заах аргын нэгдэл

2012-10-18

Боловсролын салбар олон улсын шалгалтад F үнэлгээ авчээ

БШУЯ өнгөрсөн онд олон улсын боловсролын үнэлгээний байгууллагад 1.5 сая гаруй ам.доллор төлж ЕБС-иудын сурагчдын сурлагын чанарт дүгнэлт хийлгүүлжээ. Харамсалтай нь яамны бүтэн жилийн төсөвийн тал хувийг зарцуулан байж хийлгэсэн уг судалгааны үр дүнд Монгол улсын боловсролын салбар муу, бүр маш муу гэсэн дүн авсан байна. 

“ТИМСС-ПИРЛС 2011” судалгааг олон улсын боловсролын үнэлгээний нийгэмлэг, Германы өгөгдөл дата боловсруулах төв, АНУ-ын Бостон коллеж, Канадын статистикийн газар хамтран зохион байгуулсан байна. ПИРЛС дөрөвдүгээр ангийн сурагчдын унших чадварын түвшний судалгааг хийсэн бол ТИМСС нь дөрөв болон наймдугаар ангийн сурагчдын математик, байгалийн ухааны мэдлэгийн түвшний судалгааг хийжээ. Уг судалгаанд 80 гаруй улс, орон хамрагдсан бөгөөд манай улс анх удаа оролцсон юм. 

Судалгаанд хотын 12, хөдөөгийн 28 сургуулийн дөрөвдүгээр ангийн 43 бүлгийн 1313 сурагч, наймдугаар ангийн 40 бүлгийн 1297 сурагч, тэдний эцэг эхчүүд идэвхитэй хамрагдсан гэнэ. Дүгнэх явцад сургуулиас ирүүлсэн сурагчийн овог, нэр, төрсөн онтой холбоотой эхний хуудас мэдээллээс эхлээд л маш их алдаатай, тэрчлэн зарим багш, сургууль хэдэн хүүхэдтэйгээ ч мэдэхгүй явдал гарсан байна. Үүнийг нь судалгааны багийнхан “Сургуулиуд хайнга байна” гэж үзээд ерөнхийдөө сурлагын чанар хангалтгүй гэж дүгнэжээ. 

Дөрөвдүгээр ангийн сурагчдын хувьд бичгийн хэв муухай, алдаатай бичдэг уншаад ойлгох чадвар сул байна. Хот, хөдөөгийн зарим сургуулийг харьцуулан нарийвчилсан судалгаа хийхэд хотын захын зарим сургууль хөдөөгийн сургуулиас муу. Хөдөөгийн сурагчдын үзүүлэлт хотынхоос доогуур боловч бичгийн хэв сайн, хариулах байдал чанартай байна. Сурагчдын унших, ойлгох чадвар муу байгаа нь, зөвхөн таамгаар сонгох, хариултыг хийж байгаа зэрэг нь анги ахих тусам сурлагын амжилтад сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. 
Судалгаанд оролцсон дөрөвдүгээр ангийн сурагчдын сурлагын чанарыг хангалтгүй гэж үзсэн бол наймдугаар ангийн сурагчдын тестийн дүнг маш муу гэж дүгнэсэн байх юм. Тухайлбал, Улаанбаатарын сургуулиудын математикийн дундаж дүн 28,3, байгалийн ухаан 33,6 гэсэн үнэлгээ авсан байхад Баян-Өлгий аймгийн сургуулиуд математик 14,9, байгалийн ухаан 17,0 гэсэн үнэлгээ авчээ. Нэгтгээд улсын хэмжээнд дүгнэвэл манай улс 39,6 хувь буюу F дүн авчээ.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2013-05-22 -

Бичсэн: zochin (зочин)
bodit baidal neg iimerhuu l bgan
. Шууд холбоос

2012-10-18 -

Бичсэн: Зочин
heleh ug alga doo.
. Шууд холбоос
Бичлэг: 25 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Ээлжит хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. AmonRa



:-)
 
xaax